Бямба гаригт Орос улсад хичээлийн шинэ жилийн нээлт буюу Эрдмийн баярын өдрийг тэмдэглэж байна. Тус улсын бүх сургуулиудад төгсөх ангийнхан нэгдүгээр ангид эхлэн суралцах гэж байгаа бяцхан дүү нараа тэдний амьдралын анхны хичээлд хүргэж өгнө. Москвагийн ийм гимназиудын нэг дээр өнөөдөр ерөнхийлөгч Владимир Путин айлчлав. Тэр гимназийн нилээд хэдэн анги танхнимуудаар орж, сурагчдад баяр хүргэн, Олимпийн наадмын оролцогчид уригдсан “Олимпийн хичээлд” суув. Түүнчлэн төрийн тэргүүн энэ онд тэмдэглэж байгаа, 1812 онд францын эзэн хаан Наполеоны арми Орос улс руу дайрч, бут цохиулсан Эх орны дайны аугаа их ялалтын 200 жилд зориулсан түүхийн хичээл дээр суулаа.

Гэрэл зураг