Орос улсын ЗГ ойрын жилүүдэд экспортын үр тарианд хязгаарлалт төлөвлөөгүй гэж ЗГ ын шадар сайд Аркадий Дворкович мэдэгдэв. Түүний хэлснээр, экспортын хориг нь “ хор хөнөөлтэй, аюултай дотоодын зах зээл дээр байдлыг хүндрүүлсэн арга хэмжээ” аж. “Бид үр тарианы үнэ ханшийг өсгөхийг хүсэхгүй” гэж цохон тэмдэглэв. 2012 онд үр тарианы үнэ ханш нэмэгдэх толхиолдолд бараа бүтээгдэхүүний халдлага хийхээ үгүйсгээгүй байна. Шадар сайдын үнэлснээр, Орос улсын үр тарианы энэ жилийн ургац 70-75 сая тонн байна. Орос улс 10-14 сая тонн хүртэл үр тариаг экспортлох боломжтой аж. Орос улс нь дэлхийн үр тарианы зах зээлийн томоохон нийлүүлэгчдийн эхний гуравт ордог.