АТЭС - ийн ДХУ - ын хэвлэлийн төв өнөөдөр Русский арал дээр /Алс –Дорнод/ хаалгаа нээсэн бөгөөд энд гадаад дотоодын сутгүүлчид тав тухтай байдалд, үнэгүй Интернеттэй ажиллах боломжтой юм. Итгэмжлэгдсэн хэвлэлийнхэнд Владивосток хотоос Русский арал хүртэл автобус 24 цагаар үйлчилнэ. Ингэхдээ автобус нь зочид буудлын үүднээс яваад хяналтын боомт дээр үзлэгт орж байх болно гэж Приморийн захиргааны хэвлэлийн албанаас мэдэгджээ. Түүнчлэн, ХМХ-ийн төлөөлөгчид хэвлэлийн төвөөс ДХУ - ын арга хэмжээнүүдийн лавлахыг авч болох юм. АТЭС - ийн ДХУ 9-р сарын 2-9 - ний өдрүүдэд Владивосток хотод зохиогдох юм.