“Оросын дуу хоолой” радио та бүхэнд залуу уран бүтээлчдэд зориулсан хөгжмийн хөтөлбөрөө толилуулахад бэлэн болоод байна. Өнөөдр та бүхэн оросын нэрт дуучин Юлия Савичевагийн уран бүтээлтэй танилцана. Сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй Юлия оросын эстрадад яг л нэг догшин шуурга мэт түрж орж ирсэн.

 

Савичевынхны гэр бүлд охин төрхөд, түүнд ямар нэр өгөх вэ гэж нилээд маргалджээ. Эмээгийнхээ хүссэнээр охин Юлия гэж нэртэй болжээ. Харин түүний гэрийнхэн түүнд “Юля” гэж нэр өгчээ. Юла эрчигнүүр тоглоом байдаг. Яагаад ийм нэр өгсөн юм бэ, гэвэл охин хэзээ ч нэг газраа тогтож сууж чаддагүй байжээ. Эрч хүчтэй, баяр баясгалантай тэр дөврөн наснаасаа л айлчлан тоглолтоор явж эхэлжээ.

Оросын эстрадад 16 настай бяцхан од Юлия Савичева “Фабрика звезд-2” телевизийн нэртэй төслөөр шалгарч гарсан юм. Юлия шилдэг таван оролцогчийн нэг байв. Тэр үед Юлия дээгүүр байр эзлэж чадаагүй юм, гэхдээ маш олон шүтэн бишрэгчидтэй болсон. Түүний уран бүтээлийн өгсүү зам маш их амжилттай явж байлаа.

2004 онд Юлия Савичева Түркэд болсон “Евровидение” уралдаанд Орос улсыг төлөөлж “Believe me “ /“Надад итгэ” / дуугаа англи хэл дээр дуулж оролцсон. Тэр үед Юлия 11 дүгээр байр эзэлсэн. Гэхдээ олон улсын чанартай тэмцээнд орлцсон нь түүний цаашдын уран бүтээлд эерэгээр нөлөөлсөн. Юлия Орос улсаар “ Танай хотод догшин шуурга болж байна “аялан тоглолтоо эхлээд байна.

Уран бүтээлийн шинэ амжилт түүнийг удаан хүлээлгэсэнгүй. Савичева “Хэрвээ зүрхэнд хайр сэтгэл амьдардаг бол” дуугаа бичүүлсэн нь “Хөөрхөн төрөх албагүй”оросын телевизийн цуврал киноны хөгжмийн гол сэдэв болсон юм. Түүний алдар цуу орос оронд төдийгүй гадаад орнуудад хүрсэн юм. Олон ангит кино Юлия Савичеваг гадаадад олон шүтэн бишрэгчидтнй болгосон юм.

“Би Монгол улсад тоглолтоо хийгээд, миний дууг надтай хамт танхим тэр чигээрээ дуулахад би гайхширсан гэж Юлия ярьж байлаа. Гэтэл тэнд “Хөөрхөн төрөх албагүй” телевизийн олон ангид кино гарч, үзэгчдэд тэр киноны дуу их таалагдсан байж л дээ. Тэгээд олон үзэгчид дууны үгийг цээжилсэн байсан.