Өнөөдөр Орос улсын нийслэлд “Дэлхийн шилдэг хот” уриан дор хотын байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэж байна. Хотын эрх баригчид 600 орчим концерт болон үзэсгэлэн, лазерын шоу тоглолт, багт наадам зэргийг зохион явуулахаар бэлтгэв. Энэ жил хотын баярын өдрийн нээлтийн ёслолын ажиллагаа Улаан талбайд болно. Хөтөлбөр “Хайр дурлалын хот. Цаг үе бүжигт” нэртэй аж. Энэ хөтөлбөрөөр 2 мянга гаруй бүжигчид оролцоно. 19-р зууны полонез, вальс болон хөдөлмөрчдийн жагсаал, 1940 – өөд оны дуу бүжиг, оюутан залуучуудын их наадам, зөвлөлтийн үеийн үйл явдал болон 1980-оны Олимпийн наадам зэргийг үзэгч олон үзэх боломжтой юм. Улаан талбай дээр өнөөдөр “Спасская башня -2012” олон улсын цэргийн найрал хөгжмийн парад эхэлнэ. Кремлийн морьт хороогоор тэргүүлүүлсэн Австри, Герман, Грек, Итали, Хятад, Сингапур, Францын 20 орчим хамтлаг москвагийнхныг болох зочдыг баярлуулах болно. Гудамж талбайнаас аваад метронуудад, ер нь газар бүр хотын иргэдэд баярын бүлээн дулаан сэтгэгдэлийг төрүүлэх болно . Газар доорх хонгилуудад Москвагийн тухай шүлэг дуу дуулдах болно. Энэ жил хотын баярын өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй давхцаж байгаа болохоор хичээлийн шинэ жилийн баяр хүргэж байна. Үдшийн Москвагийн тэнгэрт 7 мянга гаруй дэнлүү хөөргөж баяр дээр баяр нэмэхийн зэрэгцээ баярын салют буудна. Баяр хоёр өдөр үргэлжлэх болно .

Гэрэл зураг