Эвсэлд үл нгэдэх хөдөлгөөнийхэн /ЭҮНХ/ Ираны цөмийг энхийн зорилгоор ашимглах эрхийг дэмжиж, Исламын БНУ ын эсрэг АНУ ын нэг талын хоригийг буруушаав. Энэ тухай бямба гаригийн шөнө ираны англи хэл дээр нэвтрүүлдэг Press TV суваг уламжиллаа. ДХУ нд оролцогчид нь жил хагас зэвсэгт хатуу мөргөлдөөнд байгаа Сирийн дотоод хэрэгт гадаадаас оролцохын эсрэг байгаагаа илэрхийлэв. ДХУ аас гаргасан хамтарсан мэдэгдэлд нийт 700 заалт орсны дунд исламын эсрэг болон арьсны үзлийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй болон хүний эрхийг дээдлэхийг заажээ.

1961 онд байгуулагдсан Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн аливаа цэргийн эвсэлд үл нэгдэх зарчимаар дэлхийн 120 орныг нэгтгэж байна.