Москва Бээжинд баруун европ руу тээврийн хонгил хөгжүүлэх санал тавьж байна. ОХУ-ын тээврийн сайд Максим Соколовын ярьснаар, холбогдох асуудлуудыг одоо орос болон хятадын мэргэжилтэнүүд Новосибирскийн хоёр улсын төлөөлөгчдийн уулзалт дээр боловсруулж байна. Шинжээчдийн ярьж, хэлэлцэж байгаа дагалдах сэдвүүд нь Алс-Дорнод болон Забайкалийн хилийн шинэ боомтуудын байруудыг тохижуулахад болон авиа тээврийг хөгжүүлэхтэй холбоотой юм. Орос улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж байгаа Максим Соколов тэмдэглэхдээ, Орос улс, Хятад улсын хооронд ачааэргэлт болон зорчигч тээвэрлэлт өсч байгаа нь талуудын ажлын зөвшилцсөн төлөвлөгөөг шаардаж байна. Хятад улсыг тус улсын төмөр замын сайд Шэн Гуанцзу төлөөлж байна.