Арван нэгдүгээр сард явагдах ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдахчууд ялалт байгуулах юм бол АНУ-ын эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Энэ тухай Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших зөвшөөрлөө өгсөн Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни пүрэв гаригт үг хэлэхдээ мэдэгдэв. АНУ-ын тэргүүлэх телевизийн сувгууд шууд эфирээр дамжуулж байсан нэвтрүүлгээр Ромний хэлсэн үгэндээ, юуны өмнө дотоод улстөрийн асуудал болон одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн үйл ажиллагааг хатуу шүүмжлэв. “Сүүлийн дөрвөн жилийн гунигийг ардаа орхих цаг ирлээ. Илүү сайхан ирээдүйг байгуулахад туслахын тулд би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна” гэж Ромни хэлээд 11-р сарын сонгуульд ялалт байгуулвал тус улсын эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ” гэж мэдэгджээ.

Тухайлбал, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 2020 он гэхэд АНУ-д өөрийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг боловсруулж импортын нефтээс хараат бус болно гэж тэр амлав. Захирагч асан нь хэлсэн үгэндээ гадаад бодлогыг дөнгөж хүрэх төдий шүргээд, ерөнхийлөгч Барак Обамаг хурц шүүмжлэв. “Миний захиргаанд манай найз нөхдүүд АНУ ын талаас илүүтэй дэмжлэг авна, харин Путин илүү уян хатан, илүү шийдэмгий байдлыг харах болон “гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Бүгд найрамдахчууд сонгуульд ялвал АНУ нь өөр ямарч оронд хүчин чадлыг нь турших санаа төрөхгүй тийм хүчтэй зэвсэгт хүчинтэй байх болно” гэв. “Бид АНУ-ын ардчилсан үзэл баримтлалыг бишрэн шүтэж байх болно“ гэв.