НҮБ Сирийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 180 сая доллар нэхэмжиллээ. Одоогийн байдлаар дээрх мөнгөний дөнгөж тал хэсгийг олгоод байна. Энэ тухай НҮБ-ын АЗ-ийн шуурхай хуралдаан дээр Сирийн асуудал эрхэлсэн тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Ян Элиассон мэдэгдэв. Шуурхай тусламж сирийн 2,6 сая иргэнд нэн шаардлагатай байна.

Дипломат улс орнуудыг Сирийг санхүүжүлэх хөтөлбөр боловсруулахыг уриалсан. Сиричүүдэд зэр зэвсэг хэрэггүй,  зэр зэвсэг нийлүүлж байгаа хүмүүс тэдний зовлон гуниг, эмх замбараагүй байдлыг уртасгах зам тавьж байна. НҮБ-ын тэргүүн Сирид НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлж, төрийн бус байгууллагуудыг байгуулах шаардлагатай байна гэж үзэж байна. Ингэхдээ мөргөлдөөнд оролцогч талууд тэдгээрийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж үзэж байна.

НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хуралдаан дээр хэлсэн үгэндээ, НҮБ-ыг тойрч нилээд хэдэн орнуудын гаргасан эдийн засгийн хориг сирийн энгийн иргэдийн амьдралыг хүндрүүлж байна гэлээ. Эдийн засгийн бүслэлт нь сирийн иргэдэд наад захын хэрэгцээгээ хангахад болон хүний эрхээ ашиглах боломжуудаас ангижруулж байна гэж тэр хэллээ.

Мэтгэлцээний хамгийн хурцаар тавигдаж байгаа сэдвүүдийн нэг бол Сирид “аюулгүй байдлын завсрын бүс “ юм уу, өөрөөр хэлбэл, хонгил байгуулах тухай санал байлаа. Энэ асуудлыг Түрк улс эрчимтэй дэмжиж байгаа бөгөөд үүнийгээ тэд дайн дажингаас болж орон гэрээсээ дайжиж байгаа сирийн иргэдийн эрх ашийг хамгаалж байна гэж тайлбарлаж байна.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэд комиссар Антонио Гутьеррес энэ саналыг дэмжээгүй. Түүний ярьж байгаагаар, энэ санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэгийн туршлага дээр үндэслэн чадваргүй гэдгээ харуулсан. Түүнийг Виталий Чуркин бас дэмжсэн. Завсрын бүс байгуулах тухай санааны цаана Сирийн хэрэгт орооцолдох гэсэн шинэ оролдлого байна гэж Павел Святенков тэмдэглэд

«Алан хядагчид, засгийн газрын цэргүүд амарч, зэр зэвсэг авч болох тийм бүсийг байгуулах гэсэн оролдлого. Тэд тэгээд сирийн арми руу хаанаас дайрах болж байна. Тэд чинь өөрсдөө НАТО-гийн нисэх хүчний хамгаалалтанд орчоор, хаанасаа сирийн арми руу дайрах болж байна? Мэдээж хэрэг, аюулгүйн бүсийг байгуулах үүднээс энэ нь хэрэгжүүлшгүй юм. Энэ нь босогчдод илүү таатай нөхцөл бүрдүүлж байна» гэлээ .

Өнөөдөр НҮБ-ын болон АОЛ-ийн Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кофи Аннаны мандатын хугацаа дуусч байна. Түүнийг залгамжлагч Ладжар Брахими нь одоогоор Сири явах тодорхой төлөвлөгөө алга. Харин тодорхой зүйл гэвэл тэр ойрын гурван долоо хоногийн дотор яг явна. Өмнө нь тэр сирийн хямралыг шийдвэрлэхэд нөлөөтэй бусад орнуудын дипломатуудтай яриа хэлэлцэр хийж, түүний төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дэмжихийг тэднээс хүссэн юм.