Владивосток хотод зохион явагдах ДХУ-ны үеэр улс орны удирдагчдад АТЭС-ийн орнуудын сангийн сайд нар хамтарсан мэдэгдэл бэлтгэв. Уг баримт бичигт орчин үеийн эдийн засгийн дуудлагууд: санхүүгийн болон хүнсний хямралуудыг хамтран даван туулах асуудлаар зөвлөмжүүд оруулжээ.

Сангийн сайд нарын уулзалтын үеэр өнөөдөр хамгийн хурцаар тавигдаж байгаа евро бүсийн хямрал, хүнсний хямрал, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн. Улс орнуудад хүргүүлж байгаа гол зөвлөмжүүд нь татвар-төсвийн салбарын тогтвортой байдлыг хангах, өр зээлийг бууруулах болон эдийн засгийн  урт хугацааны урьдчилсан таамгийг хэрэгжүүлэх зэрэгт оршиж байна.

Өөр нэг чухал асуудал бол байгалийн сүйрлийг даван туулах асуудлаар авах арга хэмжээнүүд байгаа бөгөөд үүнд: сан байгуулж, төсвийг дахин хуваарилах, даатгалын механизмуудыг хөгжүүлэхэд  орж байна.

Санхүүчид болон сайд нар газар сайгүй хөрөнгө мөнгө урсаж байгааг тэмдэглэн, хөрөнгө оруулалтыг татах  шаардлага урган гарч байгааг хүлээн зөвшөөрөв. Энэхүү тулгамдсан асуудал нь Орос улсыг тойрч гарсангүй, гэхдээ тус улсын удирдлага хөрөнгө оруулалтын нөхцөлүүдийг сайжруулах хөрсийг идэвхитэй хөгжүүлж байна гэж Орос улсын сангийн сайд Антон Силуанов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглээд

«Бид Орос улсад аль болох их хөрөнгө үлдээсэй гэж хүсдэг. Хөрөнгө оруулагчийг манай улсад таатай байлгахын тулд шаардагдах нөхцөлүүдийг бий болгох ёстой. Үүний тулд хууль эрхээр хамгаалагдсан байх ёстой. Энэ хөрөнгө ашигтай байвал хөрөнгө оруулагч сая тав тухыг мэдрэх болно. Тиймээс ЗГ шаардагдах бүх зүйлийг шийдвэрлэж өгч байна. Сангийн яамны үүднээс бол бид төсвийн дүрмүүдийн тухай шийдвэрийг гаргахдаа төсвийн стратегийг гаргана.

Орос улс санхүүгийн тогтвортой бодлоготой, тогтвортой төсөвтэй байх нь хөрөнгө оруулагчдад эерэг мэдрэмж өгнө.Харин эдгээр нь ихэнхи тохиолдолд макро эдийн засгийн тогтвортой бодлогоор тодорхойлогдодог юм. Чухамдаа энэ нь хөрөнгө оруулагчдыг энд нөөцөө үлдээн, оросын эдийн засагт мөнгөө оруулахад нь хөшүүрэг болж буй юм» гэлээ.Түүнчлэн, Силуановын ярьж байгаагаар, Орос улс эдийн засгийн томоохон төв болгох үүднээс Алс-Дорнодыг идэвхитэй хөгжүүлэх төлөвтэй байгаа .

АТЭС-ийн сангийн сайд нарын түвшингийн хуралдаан дээр баталсан уг мэдэгдэлийг Владивосток хотод 8-р сарын 8,9-ний өдрүүдэд зохион явагдах улс орнуудын тэргүүн нарын улс төрийн ДХУ-ын үеэр хүндэтгэлтэй гардуулах юм. Түүнчлэн, 9-р сарын 7,8 өдрүүдэд АТЭС-ийн ажил хэрэгч чуулган дээр эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх юм.