Кыргызстанд боом өвчний халдвар авсан байж болзошгүй 9 хүнийг эмнэлэгт хүргэсний тавынх нь онош батлагджээ. Тэдгээрийн нэг нь махны дэлгүүрийн худалдагч юм. Халдвар судлалын төвийн мэргэжилтэнүүд боом өвчин илэрсэн дүүргүүдэд халдварын эсрэг шаардагдах арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ малын вакцинжуулалт хийж, мал нядалгаанд оролцов.Түүнчлэн, Бишкекийн хүнсний захууд болон төрөл бүрийн худалдааны цэгүүдэд мах, махан бүтээгдэхүүн болон малын гаралтай бусад бүтээгдэхүүнийг шалгаж байна.