Тегераны Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний  ДХУ-ын эхний өдөр хоёр дуулиантай үйл явдал боллоо. Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси сирийн сөрөг хүчнийг дэмжиж үг хэллээ. Хариуд нь Сирийн төлөөлөгчид хуралдааны танхимыг орхин гарлаа. Харин ираны шашны тэргүүн Али Хаменеи НҮБ-ын бодлогыг шүүмжилсэн нь тус байгууллагын тэргүүн Пан Ги Муны  дургүйцэлийг хүргэв.

“Сирид шудрага бус болон дарангуйлагчийн дэглэмийн эсрэг хувьсгал явагдан байна” гэж Египетийн тэргүүн Мухаммед Мурси ДХУ-ын нээлтэн дээр хэлэв. Ийм үг сирийн төлөөлөгчдөд таалагдсангүй, тэд танхимыг орхиж явлаа. Хожим нь тэд хэвлэлийнхэнтэй төлөвлөсөн уулзалт байсан  гэсээр тайлбарлан  ирцгээсэн байна.

Үүнд гайхаад байх зүйл огт үгүй гэж Орос улсын стратегийн дүгнэлтийн хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов тэмдэглээд

«Египетийн одоогийн тэргүүн тус улсын гадаад, дотоод бодлогуудыг эрс өөрчлөх бодлоготой байна. Садат болон Мубаракийн урт удаан удирдлагын дараа Египет бүс нутагт өөрийн тэргүүлэх үүргийг сэргээх бодлого барьж байна. Энэхүү замдаа Египет нь ийм төрлийн статусад горилж байгаа бусад орнуудтай тулгарах нь зайлшгүй юм. Энэ бол юуны түрүүнд Саудын Араб болон Иран юм.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-аас өмнө ерөнхийлөгч Мухаммед Мурси хэлсэн үгэндээ Сирийн асуудлаар төлөвлөгөө дэвшүүлэв. Энэхүү төлөвлөгөөнд сирийн хэрэгт Ираны үүргийг тооцохыг ёс төдийгөөр оруулсан байв. Гэхдээ уг төлөвлөгөө нь сирийн одоогийн ерөнхийлөгчийн эсрэг улаан цайм чиглэгдсэн байлаа. Гэхдээ египетийн ерөнхийлөгч дипломат ёсыг умартаж, Сирийн хууль ёсны ерөнхийлөгчийг огцрох ёстой гэх  утгатай үг хэлсэн нь тус улсад харин ч бүр сайнаар эргэж, энх тайван авчирч болох юм» гэлээ.

Ираны шашны тэргүүн Али Хаменеи болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны хооронд үгэн дуэль боллоо. Хаменеи нь эрс шийдэмгий хэлсэн үгэндээ, НҮБ-ын АЗ-ийн үүрэг роль АНУ-ын хүчтэй нөлөөн дор байна гэсэн. Тэрээр цааш махчин бодлогын тухай өгүүлсэн бөгөөд уг бодлогыг явуулагчдыг “сионист чононууд” гэж нэрлэв.

Мэдээж хэрэг, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун үүнийг зүгээр нэг өнгөрөөхгүй. Тэрээр хариу үг хэлэхдээ, ираны удирдагчдыг Холокостын баримтыг няцаасанд болон Израилийг утсгахыг заналхийлсэнд хатуу шүүмжилсэн юм.

Ираны удирдагчдад зочныг эвгүй байдалд оруулах ямар хэрэгтэй нь ойлгомжгүй байна гэж Аждар Куртов тэмдэглээд

«Одоогийн Ираны удирдлага заримдаа дипломат ёсны арга зан болон хэвийн хэмжээнүүдийг албаар эс тоодог. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн албан тушаалын үүднээс ийм хэл үг гарч байхад дуугүй байхгүй нь мэдээж. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга эрс хатуу мэдэгдэл хийсэн нь Иранд түүнийг ирэхэд шүүмжилж, америкийн байр суурьтай нэгдсэн тэдгээрийн нүдэн дээр сэргэх оролдлого байв» гэв.

Нөгөөтэйгүүр, нэг бус хэвийн мэдэгдэлүүдэд гаргаж тавьсан асуудлууд нь дор дороо анхаарал татаж буй юм. Энэ нь тус хуралдаан дээр үг хэлсэн олон төлөөлөгчдийн илтгэлээс харагдаж байна. Тухайлбал, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх НҮБ-ын АЗ, Дэлхийн Банк болон ОУВС-г шинэчлэх уриалгад нэгдсэн. Тэрээр тэмдэглэхдээ, ардчиллын төлөө тэмцэл гадаадын оролцоотой хийгдэх ёсгүй гэв.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 16 дахь ДХУ-д 24 ерөнхийлөгч, гурван эзэн хаан болон 80 орчим улс орны ерөнхий сайд болон сайд нар оролцож байна.  Монгол улсыг  ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөн оролцож байна.