Дэлхийн улс орнуудын тэргүүн нар сирийн байдлаас сургамж авч, ард түмнийхээ хүсэл зорилгыг сонсож байх ёстой. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ийм уриалгыг Тегераны 16 дахь Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-ын индрээс хэллээ.

“Өнөөдөр НҮБ болон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн нь ард түмний хүсэл зорилгод нийцэх агуу их дуудлагын дунд зогсч байна “ гэж НҮБ-ын тэргүүн хэллээ. Ерөнхий нарийн бичгийн дарга сүүлийн хоёр жилийн хугацаанд Хойд Америкийн болон Ойрхи-Дорнодын нилээд хэдэн орнуудыг дайрсан  “арабын хувьсгал” гэх үйл явдлуудыг сануулжээ. “Эдгээр орнуудын ард түмэн өөрийн ирээдүй, эрх чөлөөг хамгаалахын тулд тэмцсэн. Зарим газруудад энэ нь өөрчлөлтүүдэд болон шинэ эхлэлүүдэд хүргэсэн, гэхдээ бусад орнуудад тэмцэл үргэлжилж, хүмүүсийн урам хугарсан байгааг бид харж байна” гэж Пан Ги Мун тэмдэглэв. Тэрээр цааш нь  хэлсэн үгэндээ  дэлхийн улс орнуудын тэргүүн нарыг “ард түмнийхээ хүсэл зорилгыг сонсохын зэрэгцээ шударга ёс, хүний эрхийг дээдлэхийг" уриалжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Дайн байлдаанд баригдасан Сирийн хямрал нь эсэргүүцэлийн жагсаалуудаас эхлэсэн, гэхдээ одоо бид удтал сунжирсан иргэний дайнтай тулгараад байна. Сирид байлдааны галыг өдөөхөд гадаад хүчнүүд бас үүрэг гүйцэтгэсэн.Сирийн мөргөлдөөнтэй талуудад зэр зэвсэг нийлүүлж байгаа хэн бүхэн тус улсын ард түмний гуниг зовлонд хувь нэмрээ оруулж буй юм. Энэ бүгдийн дүнд тус улсад 18 сарын хугацаанд 18 мянга гаруй хүн амь насаа алдсаныг”сануулав.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд оролцогчдод түншлэлийг болон бусад орчин үеийн дуудлагуудыг бэхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Тэрээр олон улсын хамтыни нийгэмлэгийн чухал зорилтуудын дунд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон тогтвортой хөгжлийн нөхцөлийг бий болгох болон ядуурлыг арилгах зэргийг нэрлэв.