Пентагон “Пэтриот” РАС-3 зенит-пуужингийн цогцолборыг амжилттай туршлаа. “Локхид Мартин” корпорацын тэмдэглэж байгаагаар, тус цогцолборын сүүлийн туршилтууд нь агаарын давшилтыг эсэргүүцэгчийн хувьд сайхан боломжууд нээж байгаа төдийгүй энэхүү цогоцолбор нь хэрвээ бүс нутагт мөргөлдөөн эхлэвэл ираны чадавхитай пуужингаас АНУ болон Персийн булангийн бусад орнуудыг хамгаалах гол хэрэгсэл болох аж. Пентагон оны эцэс хүртэл зенит-пуужингийн гурван туршилт явуулахаар төлөвлөж байна.