Хоёр долоо хоног үргэлжилсэн Өмнөд-Солонгос болон АНУ-ын жил бүрийн “Ыльчи фридом гардиан”цэргийн хамтарсан сургуулилт өнөөдөр өндөрллөө. Энэ тухай хоёр холбоотны Нэгдсэн зэвсэгт хүчний командлалын төлөөлөгч уламжлав. Штабын командлалын сургуулилтуудад  өмнөд-солонгосын 56 мянга болон АНУ-ын Номхон далайн бүсийн цэргийн баазаас 30 мянга орчим   цэргийн албан хаагчид оролцжээ.Солонгосын хойгийн өмнөд хэсэг салхилсан “Болавен” нэртэй хүчтэй хар салхи сургуулилтуудыг мягмар гаригт түр зогсооход хүрчээ. Энэ жилийн сургуулилтуудыг хэрвээ, БНАСАУ-ын удирдлага өөрчлөгдөж, умардын арми цохилт өгвөл гэсэн сэдвийн дор явагдсан гэж Өмнөд-Солонгосын цэргийн төлөөлөгчид мэдэгдсэн. Тэдний ярьж байгаагаар, ирэх жилээс Өмнөд-Солонгосын зэвсэгт хүчнийхэн шинэ шуурхай төлөвлөгөөний дагуу сургуулилтуудыг удирдан явуулж байх юм. Уг төлөвлөгөө нь 2014 онд Вашингтон Сөүлд Солонгосын хойг дээр шинэ дайн дэгдэх тохиолдолд өөрийн цэргүүдийг шуурхай удирдах эрхийг олгоход чиглэгдсэн аж. Энэхүү сургуулилтууд нь уламжлал ёсоор Пхеньяны талаас байнга хатуу шүүмжлэлд өртөдөг юм.