Орос улсын усан спортын тамирчин Сергей Пуньков, Оксана Савченко нар Лондонгийн Паралимпийн наадмаас алтан медаль хүртлээ. Тэд финалын 400 метрийн зайн сэлэлтэнд ялсан юм. Эмэгтэй жүдо бөхийн барилдааны 48 кг жинд Виктория Потапова хүрэл медаль хүртлээ. Өмнө нь пүрэв гаригт Владимир Балынец пауэрлифтинг буюу таталт, хэвтээ шахалт, штангтай суултын төрлөөр  мөнгө медаль авчээ. Лондонгийн Паралимпийн наадам 8-р сарын 29-с    9-р сарын 9 хүртэл үргэлжлэх юм.

Гэрэл зураг