Франц улс Сирийн сөрөг хүчний ЗГ-ыг хүлээн зөвшөөрхөд бэлэн байгаа нь дэлхий хамтын нийгэмлэгийн хамтын шийдвэртэй сөргөлдөж байна. Ийм мэдэгдэлийг НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин АЗ-ийн Сирийн асуудлаар хийсэн хуралдааны төггсөлд хийв. Саяхан бий болсон Сирийн шинэ Засгийн газрыг хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа гэдэгээ энэ долоо хоногт францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэжээ. Нөгөөтэйгүүр, Сирийн асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн “Үйл ажиллагааны бүлгийн ” женевын хамтарсан мэдэгдэлд шилжилтийн үеийн шинэ засгийн газрыг одоогийн засгийн газраас болон сөрөг хүчнийхнээс бүрдүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг тэр сануулав .Тэрээр сирийн сөрөг хүчний талд материаллаг дэмжлэг үзүүлж байгаа болон Сирийн нутаг дэвсгэр дээр завсрын “бүс байгуулах “ саналын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

.