Орос улс Сарыг судлан, эзэмших стратегийн төлөвлөгөө боловсруулж байна. Энэ тухай VII Олон улсын аэросансрын конгрессд Машин үйлдвэрийн эрдэм шинжилгээний төвийн тавьсан илтгэлд дурджээ.Орос улсын сансрын суурь судалгааны төлөвлөгөөний дагуу 2014 онд сансрын “Луна-Ресурс” /КА/ төхөөрөмжийг хөөргөх юм. 2015 онд Сарны тойрог замын хиймэл дагуул болон буух төхөөрөмжийн хамт “Луна-Глоб” төхөөрөмжийг нисгэх юм. 2017 онд Саран дээр КА “Луан-Ресурс” төхөөрөмжийг болон “Луна-Грунт” төхөөрөмжүүдийг хөөргөнө. Тэдгээр төхөөрөмжүүд нь манай гаригийн судалгааг хйиж, сарны хөрсний дээжийг эх дэлхийд авчирна. Илтгэлд дурдснаар, “сарын полигон “нь 2025 онд байгуулагдах аж.

Орос улс Энэтхэг, Европын сансрын агентлагуудтай сарны судалгаа шинжилгээний сэдвээр хамтран ажиллаж байна. Саран дээр бааз байгуулах нь Саран дээр байнга хүн ирүүлэх туршлагыг боломжтой болгох юм. “ Саран дээр нарны аймгийн эрчим хүчний цахилгаан байгуулах төсөл, ховордсон металл, эрдэсийн төслүүд, сансрын сарны боомтын төсөл болон сарыг сансрын дамжин өнгөрүүлэх боомт болгон ашиглах “ зэрэг төслүүдийг боловсруулж байна гэж тус конгрессын илтгэлд дурджээ.