АНУ-ын Лос - Анжелес хотод лхагва гаригт зуун настай жолооч өвгөн сургуулийн бүлэг сурагчдыг дайрчээ. Уг явдалд 11 хүн хохиросны 9 нь хүүхэд байсан бөгөөд тэр шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.Эмч нарын үзэж байгаагаар, хохирогчдын амь нас аюулгүй байгаа бөгөөд тэдний дөрөвийн бие нь хүнд байна. Осол гаргасан буруутай жолоочийн хэлж байгаагаар, түүний “Кадиллак”машины тормоз гацсан байжээ.Одоо цагдаагийнхан  түүний машиныг шалгаж байгаа бөгөөд 9-р сарын 5-нд 101 нас хүрэх жолооч Престон Картерыг байцааж байна.Цагдаагийнхан уг явдлыг замын осол гэж үзэх болно гэж тэмдэглэсэн. Харин Картер нь чөлөөнд байх аж.