АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд ярихдаа, АНУ сирийн бие даасан ХМХ-үүдийг ЗГ-ыг тойрч ажиллахыг зааж сургаж байгаа гэв. Түүний ярьснаар, ЗГ-ын эсрэг үр дүнтэй сөрөг ажиллагаа явуулах үнэтэй зөвлөмжүүдийг өгч байгаа аж.

Ажиглагчдын тэмдэглэж байгаагаар, эдгээр нь чухамдаа сирийн босогчдод мэдээллийн дайныг хүлээж авах тухай яригдаж буй юм. Энд хамгийн гол нь Интернетийг ашиглах тухай байгаа юм. Энэ тухай Евгений Ермолаев хэлэхдээ

«Өнөөдөр мэдээллийн орон зай нь юуны өмнө Ойрхи-Дорнод цэргийн үйл ажиллагааны талбар болоод байна. 2003 онд АНУ болон тэдний түншүүд Иракд цэргээ оруулахын өмнө арабын энэ улсын эсрэг мэдээллийн дайн явуулсан. Ингэхдээ тэд тус улс үй олноор нь устгах зэвсэгтэй мэт сурталчилгаа явуулж байсан. Дэлхийн мэдээллийн орон зай энэ шалтгаанаар маш хий хоосон дам яриагаар дүүрсэн» гэлээ.

Орос улсын болон гадаадын тухайлбал, АНУ-ын хариуцлагатай шинжээчид эдгээр санал санаанууд нь нотлогдоогүй гэсээр байхад тэд тус улсад цэргээ оруулсан юм.Өнөөдөр Өрнөдийнхөн Сирийг химийн болон биологийн зэвсэг хэрэглэж болзошгүй бөгөөд тус улс түүнийг буру хадгалж байна гэж буруутгаж байна. Сирийн армийнхан зэрлэг аллага явуулж байгаа тухай нэргүй гэрчүүдийг иш татан тарааж байна. Гэтэл эдгээр мэдээлэл нь сирийн зарим нэг интернет хэрэглэгчдийн шалгах боломжгүй блогуудаас тарааж байна. Харин босогчдын бодит зэрлэг баримтуудыг заримдаа юм уу, эсвэл явуут дунд хальт ярьсан болоод өнгөрч байна.

Энэ бол мэдээллийн дайн. Харамсалтай нь, үүнд үнэнийг олохын тулд биш, харин ЗГ-т тэдэнд хэрэгтэй сэтгэгдэл төрүүлэх гэсэн өрнөдийн бараг бүх ХММ-үүд оролцож байна. Тэр ч бүү хэл иракийн дайны өмнө ч байдал ийм гунигтай байгаагүй юм.

АНУ-ын ерөнхийлөгч агсан Ричард Никсон нэгэн удаа сурталчилгаанд оруулсан нэг доллар зэр зэвсэгт оруулсан арван доллароос илүү үнэ цэнэтэй, учир нь шууд үйлчилж эхэлдэг гэж хэлж байжээ.

Манай нэвтрүүлгийн өөр нэг оролцогч Андрей Грозин хэлэхдээ «Би саяхан АНУ-аас ирсэн. Тэнд би олон улсын бага хуралд оролцсон. Бидэнд зориулан Үндэсний АЗ дээр уулзалт явуулсан. Тэнд бидний өмнө үг хэлсэн америкчууд кибер орон зай болон түүний аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудын тухай ярьсан. Кибер орон зайн аюулгүй байдлын тухай санаа тавих нь ойлгомжтой бөгөөд хэрэгтэй асуудал юм. Харин орчин үеийн технологитой, хангалттай мөнгөтэй ийм технолгийн аюулгүй байдлыг бүрэн хангах гэдэг бол тийм ч хялбар, хямд хийгдэх ажил биш» гэв.

Мэдээллийн технологиуд нь үнэхээр хурц зэвсэг байгаа юм. Хэрвээ ийм технологиуд нь түүнийг эзэмшигчдэд бүрэн хамгаалагдсан тийм мэдрэмж өгч чадах юм бол тэдэнд мэдээж хэрэг түрүүлж дайрах  хүсэл эрхгүй төрнө. Чухамдаа ийм явдал одоо Ойрхи-Дорнодод болж байна. АНУ-ын болон тэдний түншүүдийн ашиглаж байгаа мэдээллийн арга барилууд нь дайсагнагч улс орнуудын дотоодын системийг сулруулахад оршиж байдаг. Ирак, Ливаны туршлагууд нь юу хэлж байна вэ гэвэл, мэдээллийн дайралтын дараа цэргээ оруулж болзошгүйг хэлж байна.

Гэхдээ ийм түрэмгий явдал гарахгүй ч байж мэднэ. Ямар нэгэн байдлаар мэдээллийн дайн бол ижил үр дүн өгдөг хирнэ, хямд тусдаг. Сири бол яг ийм тохиолдол. Өрнөдийнхөн түүнтэй сөргөлдөөнд төдийлөн их хөрөнгө зараагүй байна. Гэтэл саяхан эдийн засаг, нийгмийн хувьд хамгийн их тогтвортой, тав тухтай сайхан байсан орон өнөөдөр балгас болоод байна.

Иймээс Сирээс дутуугүй дотоодын тулгамдсан асуудалтай хөрш зэргэлдээ орнуудын оршин суугчид үүн дээр бодох шалтаг бий юм . Дараагийн орнуудаар тэд болж мэднэ.