Оросын нийслэлд өнөөдөр Москвагийн олон улсын автосалоны ММАС-2012 үзэсгэлэн нээгдэв. 100 мянга гаруй га талбайд тэлсэн үзэсгэлэнгийн талбайд дэлхийн 100 гаруй автомашины брендүүд өөрийн загвараа дэлгэн харуулжээ. Автосалон нь өмнөх үзэсгэлэнгүүдээс машиныхаа тоо хэмжээ, оролцогчид болон үзэгчдийнхээ тоогоор хосгүй болж магадгүй байна. Хамгийн их сонирхол татаж байгаа тэргүүлэгч үйлдвэрүүдийн дунд: Audi, Betley, BMW, Citroen, FAW, Jaguar, LADA, Land Rover, Mansory, Mazda, Mersedes Benz, Nissan, Opel, SKODA болон бусад маркууд байна. ММАС-2012 үзэсгэлэнд Орос улсын АВТОВАЗ гурван шинэ автомашины загвар гаргаж толилуулна. Мөн 13 цуврал болон ирээдүйтэй загварууд байна. Автосалонд ирсэн хэн ч интерактив төслүүдийг сонирхож, хүссэн машинаараа тэст-жолоодлого хийх боломжтой юм. Жижиг автомашины хувьд замын хөдөлгөөн танилцуулах дүрэмтэй тусгай талбайг зориуд байгуулжээ.