Иранд зохиогдож байгаа “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний тэргүүн нарын XVI  уулзалтанд оролцогчдод Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин улс орны болон ЗГ-ын тэргүүн нарт илгээмж явуулав. ОХУ-ын ерөнхийлөгч цахилгаан утсандаа, чуулган олон улсын харилцааны амаргүй үед зохион явагдаж байна. Дэлхийн эдийн засгийн хямрал нь хамт олноороо шийдвэрлэх өргөн цар хүрээтэй асуудлуудыг шийдвэрлэхийг шаардаж байна. Тэдгээрийн дунд бүс нутгийн мөргөлдөөн, терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, мансууруулах бодисийн наймаа зохион байгуулалттай гэмт хэрэг болон далайн дээрэмтэй холбоотой асуудлууд орж байгаа юм. Орос улсын тэргүүн илгээмжиндээ, “хэдэн арван жилийн өмнө тодорхойлсон шудрага ёс – Олон улсын хурцадмал байдлыг намжаахдаа дэлхийн улс төрийн бодлогын ёс суртахууныг өөрчилж, хүмүүнлэгийн өндөр зорилгод хүрэх нь танай байгууллагын үйл ажиллагааны зорилго байсныг цаг үе гэрчлэн харууллаа” гэжээ. Орос улс тусгаарлах шугамгүйгээр аюулгүй байдлын нэгдсэн орон зайг байгуулах гадаад улс төрийн тэнцвэртэй бодлогыг тууштай явуулж байна гэж Путин цохон тэмдэглэв.