Пентагоны “нэг номерын террорист” Усама бен Ладены хороосон хувилбар няцаагдаж байна. Ихэнхи шинжээчид, уг явдалд олон зүйл хоорондоо авцалдахгүй байгааг судлан үзээд, энэ хувилбар нь эхнээсээ дуустлаа зохиомол түүх гэж үзэж байна. Америкт зарим нэг тодорхойгүй зүйлүүдийг хүлээн зөвшөөрсний дүнд сонгууль явагдахын өмнө Пентагоны хувилбарыг аврах зорилготой нэгэн ном хэвлэгдэн гарав.

Шуугиан тарьсан энэхүү номын зохиогч нь 2011 оны 5-р сард пакистаны Абботабадад явуулсан ажиллагаанд оролцогч юм. “Амаргүй өдөр” ном /”No Easy Day ”/ 9-р сарын 11-нд алан хядах ажиллагаа явагдсан ойн өдөр худалдаанд гарах юм. Гэхдээ ХМХ-үүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас номыг 7 хоногийн  өмнө худалдаанд гаргахаар шийджээ.

Номын хавтсан дээр зохиолч Марк Оуэн гэжээ. Гэхдээ Fox News телевизийн суваг энэ хүний  хэн болох нууцыг задлажээ. Энэ бол “Далайн муурууд” тусгай албаны ахмад дайчин 36 настай Мэтт Бисоннетт аж. Харин бусад хэвлэлүүд түүний гэрэл зургийг нийтэлжээ. Тиймээс “шейх Усамын алуурчин “ гарын үсэгтэй түүний гэрэл зураг “Аль-Каидын” сайтан дээр тодоос тод заларч байна.

Харин дээрх түүхийг зохиогч ийн бичжээ. “Муруудын” баг Усама бен Ладены байран дотор ороод, шатаар явж байхад, цэргүүдийн нэг нь террористуудын толгойлогч харанхуй унтлагын өрөөнөсөө шагайж байхыг олж харжээ. Тэр даруйдаа тэр алга болж, өрөөнд буун дуу хэд хэдэн удаа сонсогдсон. Багийнхан өрөөнд ороход бен Ладен сүүлчийн амьсгаагаа хурааж байсан. Эмэгтэйчүүд уйлалдаж, тэр толгойндоо буудуулсан байсан. Тэр өөрийгөө буудсан юм уу, аль эсвэл түүнд хэн нэгэн тусласан уу, энэ тухай зохиолч мэдэхгүй аж. Юутай ч “Оуэн “- Биссонет болон бас нэг тусгай албаны байлдагч амь тавих гэж байгаа түүнийг бууджээ.

Дараа нь унтлагын өрөөг нэгжиж, хоёр АК автомат болон хоосон дайзтай Макаровын нэг гар буу олж авчээ. Сануулахад, албан ёсны хувилбараар бен Ладен нь бууж өгөхийг ердөө ч хүсээгүй байсан. Түүнчлэн, зохиолч өмнө нь Пентагоны мэдэгдэж байснаар, нас барсан дайсанд хүндэтгэлтэй хандаж байсан гэдгийг няцаажээ. “Оуэн” номондоо цогсыг нисдэг тэргэнд  авч явахад, ажиллагаанд оролцсон цэргүүдийн нэг түүн дээр сандайлж байсан гэжээ. Харин энэ бол чухамдаа бен ладен байсан гэдэгт зохиогч эргэлзэхгүй байна.

“Нэг номерын террористыг” устгасан явдал бол Барак Обамагийн төдийлөн олон тооны бус “сонгуулийн зорилтуудын” нэг юм. Ингэхдээ ливийн удирдагч Муаммар Каддафийн “ялалтыг” эс тооцвоос, эрүүл ухааны үүднээс сонгуулийн өмнөх хөтөлбөрт хамруулахад бэрх юм. Тэгээд ч бен Ладеныг хорогдох байрнаас баривчлах ажиллагаа нь зарчмын хувьд сонин харагдаж байгаа юм гэж Цэргийн улстөр судлаачдын холбооны шинжээч Олег Глазунов тэмдэглээд

«Нэг жилийн өмнө америкийн тусгай албаны ажиллагааны дараа ираны тагнуулын алба няцаалт хийж байсан. Тэд жинхэнэ дээрээ бен Ладен аль хэдийнэ алагдсан, нас барсан гэж байсан. Энэ бол зүгээр нэг номер. Энэ хугацаанд Америк ямарч амжилтгүй байгаа. Эдийн засгийн хувьдч тэр, өөр бусдаар ч тэр. Тиймээс Обама удирдагчийн хувьд нэртэй терроистыг хороосон гэх дүр л эсгэж байгаа хэрэг» гэлээ.

Ингэхдээ албан ёсны хувилбар бол бүр эхнээсээ шүүмжлэлд өртөж байсан. Тэр үед АНУ-ын агаарын хүчний тусгай албаны удирдагч ажиллгаанд оролцогчдыг нууц мэдээг задласан хэнийг ч шоронд хорих болно гэж сүрдүүлж байсан. Гэтэл ном гараад ирсэн л байна. ХМХ-үүд Барак Обамад дуудлага илгээн, ард түмэнд бен Ладены алагдсан дүр зургийг үнэн бодитоор таниулсан тусгай албаны догь цэргийг эрчимтэй хэлэлцэж байна.

Хэрэг дээрээ энэхүү ном аль-Каидын толгойлогчийн алагдсан албан ёсын америкийн хувилбарыг аварч байгаа юм. Номонд гэрчийн өмнөөс энэхүү хувилбарын зарим нэг ялимгүй тодорхой бус зүйлүүдийг өгүүлсэн байдаг. Ингэхдээ Бисоннетт номондоо ерөнхийлөгч Барак Обамад сэтгэл дундуур байдаг гэжээ. Мэдээж хэрэг, Обамад ашигтай гэрч болоход нь, уншигчид ийм хүнд илүү итгэнэ шүү дээ.