Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалт тус байгууллагын зургаан хоног үргэлжилсэн ДХУ-аар өндөрлөх болно. Иранд 100 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэний 36 нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар юм. Ийм өндөр хэмжээний төлөөлөл оролцож буй нь ДХУ-ын үр дүнг үл харгалзан, амжилтыг илэрхийлж байна.

”Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн “ нь оролцогчдынхоо тоогоор дэлхийн дахины хамгийн чухал байгууллага НҮБ-ын дараа орж байна. Тус байгууллагад 120 орон орж байгаагийн дотор, 15 орон ажиглагчийн статустайгаар оролцож байна. Гэхдээ энэ байгууллагыг өнөөдөр нөлөө бүхий гэж хэлж болохгүй юм гэж шинжээч Елена Мелкумян тэмдэглээд

”Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн” бол хүйтэн дайны үед байгуулагдсан байгууллага бөгөөд тэр үед ямарч цэргийн эвсэлд үл нэгдэж, өөрийн биеэ даасан бодлого явуулах ёстой байлаа. Мэдээж хэрэг, тухайн үед зарим орнуудад үүнийг бүрэн хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдээгүй байсан. Гэсэн ч хөдөлгөөн үнэхээр нөлөөтэй байсан юм. Харин одоо бол тэр нэгдэл үгүй.

Ингэхдээ гурван жил хөдөлгөөнийг даргалах Иран улсад энэ удаа тус байгууллагыг нэгтгэх шинэ хүчин зүйл олдсон бололтой. Энэ бол Сирийн хувь заяа юм. Нэг талаас, Тегерантай сирийн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа Персийн булангийн орнууд ДХУ-д оролцохоос татгалзсан. Гэтэл Египут, эсрэгээр, хуучин дайсагналаа мартахад бэлэн байв. Египетийн удирдагч 30 гаруй жилийн түүхэнд анх удаагаа Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд бүрэн эрх олгох үүднээс Тегеранд биечлэн ирж оролцож байна. Ингэхдээ ерөнхийлөгч Мухаммед Мурси өөрийн гаргасан Сирийн тухай саналуудыг Тегеранд авчирчээ.

Иран улс байдлыг зохицуулах өөрийн төлөвлөгөөг бэлтгэсэн байгаа. Уг төлөвлөгөө нь НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч асан Кофи Аннаны төлөвлөгөөтэй маш төстэй. ДХУ-ын энэ бүх саналуудыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг байлцуулан хэлэлцэх юм.Пан Ги Мун АНУ болон Израилийн эсэргүүцэлийг эс харгалзан “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөөний” ДХУ-д оролцохоор шийдсэн.

Тегеран уг асуудлыг зөв зүйтэй гэж дэмжин өргөн барьж, ДХУ-ын зорилгыг тодорхойлсон нь уг арга хэмжээний амжилтыг илтгээд байна гэж Орос улсын стратегийн үнэлгээний шинжээч Аждар Куртов хэлэхдээ

«Энэ нь мэдээж хэрэг ираны дипломат албаны амжилт юм. Учир нь чухамдаа Иран өөрийн нутаг дэвсгэр дээр өндөр албан тушаалтануудыг урьж оролцууланаар  Иран улс дипломат тусгаар байдалд байгаа юм биш гэдгээ дэлхий дахинд харуулж чадна» гэв.

ДХУ баасан гаригт дүнгийн Тунхаг бичиг батлан гаргаснаар ажлаа өндөрлөх юм. Үүний дараа гурван жилийн турш Тегеран “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд” оролцогчдын нэрийн өмнөөс дэлхий тавцан дээр гарч байх болно .