Сири улс өрнөдийнхний жолоодлогоор яваагүй, өөрийн гэсэн байр суурьтай явсныхаа төлөөсийг одоо төлж байна. Ийм мэдэгдэлийг ерөнхийлөгч Башар Асад хийжээ. Тэрээр Сирийн “Ад-Дунья” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, тус улс нь Өрнөдийнхний эрхшээлд орохоос татгалзан, Ирантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн гэв. Түүнчлэн, Сири улс нь АОЛ-ийн Ливид цэрэг оруулахыг түдгэлзсэн саналтай цорын ганц орон байсан, гэхдээ эсрэг санал өгсөн гээд Анкара алан хядагчдад орогнол олгож, тус улсад тэднийг бэлтгэх хуарангууд ажиллаж мөн хорлон сүйтгэгчид үйл ажиллагаа явуулж байгааг НҮБ-ын ажиглагчид хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн ч Сирийг хямралаас гаргах арга замыг  Асадын ЗГ хүлээж байна. Одоогийн шатанд ямар ирээдүйг сонгохыг сирийн ард түмэн өөрсөдөө бие даан шийдвэр гаргах ёстой гэж Башар Асад ярилцлагынхаа төгсгөлд гэжээ.