Тегеранд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ нээгдэж байна. Хоёр хоног үргэллжлэх уулзалтанд дэлхийн 24 орны тэргүүн нар, гурван эзэн хаан болон 80 орны ерөнхий сайд нар оролцох болно. Монгол улсыг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид төлөөлж байна. Уулзалтын амин чухал сэдэв нь Ираны цөмийн хөтөлбөр Сирийн улс төрийн хурцадмал байдал юм. Хөдөлгөөний нилээд хэдэн орнууд Сирийн хямралыг зохицуулахад арга зам хайх хэлхээ холбоо тогтоох бүлгийг байгуулах тухай Тегераны санаачилгыг хүлээн аваад байна. Тус бүлэгт Иран, Ливан, Ирак, Египет, Венесуэл улсууд орж байна. Үүнтэй холбогдуулан Тегеранд АНУ болон тэдний түншүүдийн эсрэгүүцэлийг үл хайхран  ирсэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэхдээ, Исламын БНУ сирийн хямралыг шийдвэрлэхэд оролцох ёстой гэв. Хөдөлгөөний гол зарчим бол цэргийн эвсэлд оролцохгуй байх юм. Дэлхийн 120 оронд манай гаригийн хүн амын 55 орчим хувь нь аж төрдөг.