”Шинэ” Москвагийн ойд зэрлэг амьтдад зориулсан галзуу өвчний эсрэг вакцин өгөөш тавьж байна. Ингэснээр нийслэлийн мал эмнэлгийн ажилтанууд зэрлэг амьтдыг болон хүмүүсийг энэхүү аюултай өвчнөөс сэргийлэх боломжтой болж байна.

“Шинэ” Москвагийн нутаг дэвсгэрт энэ жил Оросын нийслэлд нэгдсэн газар нутгийг нэрлэж байна. Энэ бол өмнө нь Москвагийн мужид  харъяалагдаж байсан газар нутагууд юм. Одооноос тэдгээр нь хотын нэг хэсэг болоод байна.

Москва хот нь саяхан хүртэл амьтдын галзуу  өвчлөлтөөр аюулгүй нутагт орж байсан. 2008-2010 онуудад энэ төрлийн өвчнөөр өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Ер нь амьтад бусад бүс нутгуудаас халдвар авч байсан. Гэхдээ энэ жилийн эхэн үеэс “галзуу” өвчнөөр  зэрлэг болон гэрийн 12 амьтад өвчилжээ. Тэдний дөрөв нь “шинэ” Москвагийн нутаг дэсвгэр дээр өвчилжээ .

“Шинэ“ Москвад вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хотын эрх баригчид ойд зэрлэг амьтдад зориулан өгөөш тавихаар шийдвэрлэв. Албаныхны ярьж байгаагаар, энэ нь ямарч аюулгүй аж. Ингэснээр энэхүү өвчлөлт өргөн дэлгэрэхгүй юм.

“Холбооны амьтан хамгаалах төвөөс“ эрхлэн гаргасан статистикийн тоо баримтаар, тус улсад галзуугийн халдвар авсан амьтдын тоо хэвийн байгаа аж. Гэхдээ сүүлийн үед галзуу өвчлөлтийн тоо толгой өссөн байна. Шинжээчдийн ярьж байгаагаар, тус улсын төвийн болон өмнөд хэсгүүдэд  амьтны “галзуу”өвчний өвчлөлт илүү байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн, амьтнаас халдвар авсан тохиолдлууд ч гарчээ.

Гэрийн амьтдыг вакцинжуулах нь тус улсын нутаг дэвсгэр дээр амьтны галзуу өвчний эрсдэлийг бууруулахад тустай гэж Орос улсын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онишенко үзэж байна. Түүнчлэн, зэрлэг амьтдаас аль болохоор хол байх хэрэгтэй юм.