НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирийн мөргөлдөөнд оролцогчдыг зэвсэг нийлүүлэлтээ зогсоохыг уриалав. Уг мэдэлдэлийг тэр Тегеранд Ираны удирдлагатай уулзахдаа хийлээ. Нилээд хэдэн ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, Дамаск нь Иранаас зэвсэг худалдан авч байгаа  энэ үеэр сөрөг хүчнийхнийг Катар болон Саудын Араб зэвсгээр хангаж байна. Эдгээр орнууд нь Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардаж байгаа юм. Тегеранаас ялгаатай нь Эль-Кувейт болон Эр-Риядад АЗ-ийн зэвсэг экспортлох хориг үйлчилдэггүй. Пан Ги Мун Ираны удирдлагатай уулзахдаа “сирийн мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах нь чухал юм” гэж цохон тэмдэглэв. Пан Ги Мун Тегеранд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-д оролцохоор ирсэн юм.