Ангараг гариг бол Нарны аймгуудын дунд колончлолд таарах цорын ганц гариг аж. Энэ тухай оросын “Энергия” пуужин-сансрын корпорацын ерөнхийлөгч болон ерөнхий зохион бүтээгч Виталий Лапота мэдэгджээ. “Ойрын 50 жилд хүн төрөлхтөний гол зорилго нь Ангараг гариг байх болно” гэж Москвад хуралдаж байгаа Олон улсын аэросансрын их чуулган дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.Лапота яриандаа чухам яагаад Ангараг гариг колончлолд таарч байгааг тайлбарлав. Түүний ярьснаар, энэ утгаараа Венера /Цолмон / таарахгүй, учир нь түүний гадаргууны температур нь 500 градус аж. Харин агаарын даралт эх дэлхийгээс бараг хоёр дахин илүү байх аж. “Ингэхэд ганцхан Ангараг гариг л хангалттай тав тухтай байх бөгөөд агаарын даралт дэлхийгээс зууны нэгтэй тэнцэх нь. Энэ нь колончлолын асуудлыг шийдвэрлэхэд муугүй талбар аж. Тэгээд ч Ангараг гариг дээр хангалттай усны нөөц ч бий” гэж Лапота ярьлаа.