Орос улс дэлхийн эрчим хүчний зах дээр тэргүүний байраа хадгалахын тулд, сансрын нарны лазерын технологийг боловсруулах ёстой. Ийм мэдэгдэлийг машин угсралтын төвийн оросын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Виталий Мельников Олон улсын аэросансрын их хурал дээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Тэрээр 2016 онд АНУ сансарт нарны цахилгаан станц барих гэж буйг сануулав. 2025 он гэхэд тйи станцыг Япон улс барихаар зорьж байна.Японы мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, сансрын нарны цахилгаан нь манай дэлхийн эрчим хүчнээс 6 дахин хямд байх аж. Мельниковын үзэж байгаагаар, нарны эрчим хүч нь АЦС-аас холбогдох дэд бүтэц болон аюулгүй байдлынхаа асуудлаар илүү давуу талтай аж. Тэрээр одоогийн байдлаар ийм төрлийн сансрын лазерын төсөл гарч ирээд байгаа гэж цохон хэлэв.