“Роснефть” Монголын охин компанийхаа нефть нийлүүлэлтийг 28 хувиар буюу 1,421 сая тонн хүртэл нэмэгдүүлэх бөгөөд энэ нь нэг тэрбум доллар хүртэл өртөгтэй байх юм гэж оросын нефтийн томоохон компаниас мэдэгдэв. Өнгөрсөн оны 12-р сард тус байгууллагын захирлын зөвлөл 1,109 сая тонн нефть буюу  900 сая долларын арилжааг сайшаасан. Тэр үед нийлүүлэлтийн хүчинтэй хугацаа тодорхойгүй байсан. Монгол улс жилд 750-800 мянган нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. 2010 онд “Роснефть” Монгол улсын нийслэл УБ хотын олон улсын Чингис хаан онгоцны буудлын орчимд шатахуун түгээх цогцолбор нээн ажлуулсан. Уг төсөл 13,2 сая доллар байв. Шатахуун түгээх станцын хүчин чадал жилд 40 мянган тонн аж.