Өмнөд-Солонгосын “Болавен” хүчтэй хар салхины улмаас 17 хүн амь насаа алджээ. Байгалийн сйүрлийн улмаас тус улсад 8 мянган мод унаж, 42 хөлөг онгоц болон 35 байшин барилга эвдэрч сүйджээ. Хөдөө аж ахуйн 6 мянга гаруй га талбайд хохирол учирчээ. Гэтэл өмнөд-солонгосын аврагчид Чэджу арлын өндөр давалгааны улмаас завьны хөмөрч, далайд унасан 10 загасчныг эрэн хайж байна. Өмнө нь мэдээлснээр, хятадын хоёр онгоц мягмар гаригт живсэн . Аврагчид 12 хүнийг эсэн мэнд аварчээ. Бусад хүмүүс сураггүй алга болжээ. Орон нутгийн онгоцны буудал дээр 200 орчим нислэг хойшлогдоод байна. Түүнчлэн, АНУ-ын болон Өмнөд-Солонгосын цэргийн хамтарсан хээрийн сургуулилтуудыг түр зогсоожээ.

Орос улсад “Болавен” хар салхи нь Приморийн хязгаарын Владивосток хот болон Хасан дүүрэгт илүү нөлөөлжээ. Өнөөдөр тус нутагт байдал тогтворжиж “, Болавен” аажимдаа намжиж байна. ОБЯ наас мэдээлснээр, хар салхины хүчний төв Хятад улсын нутаг дээр байгаа бөгөөд баруунхойд хэсэг рүү цагт 60 км хурдтай явна. Шуурхай албаны штабын мэдээгээр, орчин үеийн төхөөрөмжийг ашигласны улмаас оршин суугчид мэдээллүүдийг цөг тухайд нь авсны улмаас нэг ч хүн хохирол амсаагүй байна.

Гэрэл зураг