Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих шийдвэр гаргажээ.Төслийг кувейтын эдийн засгийн хөгжлийн сангийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх юм. УЦС барьж байгуулах бэлтгэл ажил ирэх жил эхлэнэ.

УЦС-ын хүчин чадал нь 400 мегаватт байхаар төлөвлөж байна. Станц нь тус улсын эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн, станцыг ашиглалтанд оруулснаар, Монгол улс жилд 300 мянган тонн нүүрс хэмнэх боломжтой болно. Эдийн засгийн ашигаас гадна Монгол улс нь уурын зууханд шатаадаг нүүрсний агаарын бохирдолыг бууруулахаар тооцоолж байна.

Одоогоор станцыг барьж байгуулахад ямар эрсдэл гарахыг тооцоогүй байна. Нилээд хэдэн мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, цахилгаан станцын барилга нь Монгол улсын төдийгүй Орос улсын байгаль экологийн байдлыг нилээд муутгах аж. Станцыг дагалдах усан санг  дүүргэх нь Орос улсын Байгаль нуур руу усаа цутгадаг Сэлэнгэ мөрний усны түвшинг бууруулна.

Түүнчлэн, Сэлэнгэ мөрний дор байрладаг арлуудын газрын гүний эх булгуудаас усаар хангагддаг Буриад улсын нийслэл хот Улаан-Үүд мөн усгүй болж мэднэ. Усаар хангах асуудал нь 400 мянган хүний хувьд хурцаар тавигдаж мэдэх болоод байна. Ангар мөрөн дээр байдаг оросын усан цахилгаан станцын ажилд болон Эрхүү мужийн хөнгөн цагааны үйлдвэрүүдийн цахилгаан эрчим хүчний хангалтын асуудал мөн тулгамдаж байна.

Үүнтэй зэрэгцэн Монгол улсад томоохон тулгамдсан асуудал ч гарч мэдэх болоод байна. Учир нь Сэлэнгэ мөрөн нь Сүхбаатар хотын усны эх булаг юм. Түүнчлэн, томоохон усан сангууд нь газар хөдлөлтийг эрчимжүүлж болно. Мэргэжилтэнүүд Монгол улсад ойр ойрхон хүчтэй газар хөдөлж болзошгүй байдал үүсч болох тухай ярьцгааж байна. Үүнээс гадна чийг нэмэгдсэний улмаас агаарт нягт аэрозоль үүсч магадгүй гэнэ.

Усан цахилгаан станцын төслийг хийхдээ эрсдэлийг тооцох нь ойлгомжтой юм. “Байкал-Эко” экологийн байгууллагын тэргүүн Евгений Кисловын үзэж байгаагаар, уг ажлыг шийдвэрлэхийн тулд монголын тал оросын мэргэжилтэнүүдэд хандсан нь зөв зүйтэй юм.

«Сэлэнгэ мөрөн нь хил дамжин урсдаг. Тиймээс тус мөрөнг ашиглах аж ахуйн бүхий л асуудлыг Монгол, Орос улс хамтарч хэлэлцэх ёстой юм. Усан цахилгаан станцыг барьж байгуулах асуудлаар олон нийтийн санал асуулга явуулбал тун зөв зүйтэй юм. Тэрчлэн, орос улсын мэргэжилтэнүүд усан цахилгаан станцын барилгын ажилд оролцвол бүх талд ашигтай байх ёстой. Орос улс нь Монгол, Кувейтээс ялгаатай нь УЦС барьж байгуулах асар их туршлагатай» гэж Евгений Кислов хэллээ .

Сэлэнгэ мөрнийг ашиглах Орос-монголын ЗГ-ын комисс нь маш олон жил ажиллаж байгаа юм. Чухамдаа комиссийн хүчин чармайлтын дүнд тус гол дээр аж ахуйн аливаа төсөл хэрэгжүүлэх сөрөг үр дагаваруудаас нэг бус удаа зайлсхийж байсан. Тэгээд ч Монгол улсад ийм төсөл хэрэгжүүлэх бүрд оросын мэргэжилтэнүүд ажиллаж байсан. Шинэ усан цахилгаан станцын төслийг барьж байгуулахад тэднийг татан оролцуулах нь дамжиггүй.