9-р сарын эхээр Владивостокд зохион явагдах АТЭС-ийн ДХУ Орос улсын гадаад худалдааны тэнцэлийг Азийн орнууд руу шилжүүлэхэд нөлөөлөх ёстой. Энэ тухай Орос улсын ЗГ-ын тэргүүн шадар сайд Игорь Шувалов Москвад ДХУ-ын өмнө мэдэгдэв.

Өнөөдөр Орос улсын гадаад худалдааны эргэлтийн тэн хагас ЕХ-ны орнуудад ноогдож байна. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, Европын орнуудын эдийн засгийн өсөлт жилээс жилд унах нь тодорхой аж. АНД-н бүс нь олон улсын бодлого болон эдийн засгийн төв болж хувираад байна. Дэлхийн энэ хэсэгт Орос улс байх нь тус улсын гадаад бодлогын урьталуудын нэг гэж тэргүүн шадар сайд Игорь Шувалов цохон тэмдэглээд

«Хэрвээ бид өмнөө манай эдийн засгийг олон янз болгох зорилт тавин, түүхий эдээс ялимгүй хараат байдалд байвал дэлхийн эрэлт хэрэгцээг хангаж, энэхүү тэнцэлд хүрнэ. МАнай гадаад худалдааны эргэлтийн 50 хувь АНД-н бүс нутгийн Япон, Хятад, Өмнөд-Солонгос, Вьетнам болон бусад орнуудад ноогдож байна. Гэтэл эдгээр орнуудтай хөрөнгө оруулалтын болон худалдааны чадавхийн дөрөвний нэг нь ч ашиглагдаагүй байна. АТЭС-ийн ДХУ манай улсын Дорно зүгийн орнууд руу худалдааны тэнцэлээ шилжүүлэх санаачилгад нөлөөлөх ёстой. Энэ нь бид Өрнөдийн орнуудаас явж байгаа гэсэн үг огтхон ч биш юм» гэлээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, АТЭС-ийг Орос улс даргалан явуулж байгаа нь Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийг нэмэгдүүлэхэд тустай болж мэдэх юм. Бүсийн доторхи Орос улсын худалдааны хувь Орос улсын АНД-н бүсийн улс төрийн нөлөөнд ч, оросын бизнесийн эдийн засгийн сонирхолд ч нийцэхгүй байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Орос улсад бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд болон механизмуудад илүү идэвхитэй оролцохыг шаардаж байна гэж Орос улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африкийн хөгжлийн удирдах газрын захирал Сергей Чернышев тэмдэглээд

«Бидэнд америкчууд, хятадуудын нэгэн адил шинэ зах зээл эрэлхийлэх шаардлага гарч байна. Энэ бүс нутагт татагдах харилцан ашигтай эдийн засгийн үндэслэлүүд бидэнд байна. АТЭС-ийг бид Орос улсын Алс-Дорнод болон Дорнод-Сибирьт эдийн засгийн хамтын ажиллагаа болон АНД-н бүсэд өргөн хүрээтэй эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх хөдөлгөөний нэг хувилбар болгон үзсэн юм» гэв.

АТЭС-ийн ДХУ нь Орос улсын Дорно зүг рүү хөдлөх замын үргэлжлэл юм. Бүс нутгийн орнуудтай эдийн засгийн харилцан ажиллагааг хөгжүүлэх тусгай бүтэц ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдах болно. Гэхдээ үр дүнтэй бүтээлч ажил явуулахын тулд оросын улс төрчид болон бизнес хүрээнийхэн, түшмэдүүд эхлээд өөрсдөө хуучин сэтгэхүйгээсээ салж “дорнын хэмжүүрт “ зохицон орох л үлдэж байна.