Лондонд 8-р сарын 29-ээс 9-р сарын 9-нд хооронд өдрүүдэд  зохиогдох зуны XIV Паралимпийн наадамд тамирчид спортын 20 төрлөөр өрсөлдөнө. Орос улсаас 183 тамирчин оролцохоор явсан юм. Шигшээ багийн бүрэлдэхүүнд паралимпийн олон удаагийн аваргууд орсон. Паралимпийн наадамд Орос улсыг усанд сэлэлтийн тамирчин Ольга Соколова тав дахь удаагаа төлөөлж оролцоно.

Дэлхий дахинд Паралимпийн тоглолтуудыг их сонирхох болсон бөгөөд одоогийн байдлаар гэхэд л хоёр сая таван зуун мянган тасалбар худалдагдаад байна. Наадмыг хэдэн мянган сэтгүүлчид сурвалжлах болно гэж “Оросын дуу хоолойд” Орос улсын Паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Терентьев тэмдэглээд

«Паралимпийн наадмаас хамгийн их хүсэн хүлээж байгаа зүйл бол манай тамирчид амжилттай сайн оролцох явдал юм. Дөрвөн жилийн турш бэлтгэж ирсэн хамгийн шилдэг амжилтаа тамирчин бүр харуулж чадаасай л гэж хүсч байна» гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1948 онд анх удаагаа Их Британид тэмцээнд оролцсон юм. Тэр үед 16 ахмад дайчин Мандевиллын цэргийн эмнэлэгт байт харваагаар онч мэргэнээ сорьсон юм. Дөрвөн жилийн дараа Ромд анхны парлимпийн наадам болсон юм. Тэнд 23 орны 400 тамирчин хуран цугларчээ. Энэ нь жил ирэх тутам олон хүн сонирхох болсон Паралимпийн хөдөлгөөнд хүчтэй түлхэц өгсөн юм. Энэ нь ч ойлгомжтой, учир нь Паралимпийн гол үндсэн зорилго бол хүмүүсийг гайхшруулахад оршдог гэж Паралимпийн туялзуур жадны холбооны ерөнхийлөгч Елена Белкина онцлон тэмдэглээд

«Паралимпын наадам бол дэлхийн чанартай, даян дэлхийд гайхал төрүүлэхэд чиглэгдсэн маш том үйл явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид барианаас гарч, өрсөлдөж, гайхалтай амжилтууд үзүүлж байна. Тэд ямар их их сэтгэлийн тэнхээтэй, тэвчээр хатуужилтай вэ» гэв.

Эдгээр тоглолтууд нь түүхэнд хамгийн  том хэмжээний болж байгаа бөгөөд дэлхийн 165 орны буюу Бээжигийн паралимпийн наадмаас 19 орноор илүү оролцогчид оролцож байна. Харин 16 орны хувьд энэхүү наадам нь анхных юм.

Лондонгийн Паралимпид Монгол улс байт харваа, буудлага, жудо бөх, хөнгөн атлетикийн төрөлд зургаан тамирчин оролцох бөгөөд Монгол Улсын далбааг жудо бөхийн төрөлд өрсөлдөх А.Мөнхбат барин жагсана. Монголын паралимпийн баг тамирчид 2000 онд Австралийн Сидней хотноо зохиогдсон XI наадмаас гараагаа эхэлсэн түүхтэй.

Дэлхийн томоохон телевизийн агентлагууд урьд өмнө байгаагүй 16 тэрбум долларын гэрээ байгуулж наадмын тоглолтуудыг шууд дамжуулан цацах гэж байна. Паралимпийн тоглолтыг манай гаригийн 4 тэрбум хүн хүлээн авч үзнэ.