НҮБ-ын ерөнхий нарйин бичгийн дарга өнөөдөр Тегеранд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-д оролцож, ираны удирдагчтай яриа хэлцэл хийхээр хүрэлцэн ирэв. Энэ тухай өнөөдө Ираны ЗГ-ын веб сайтан дээр гарчээ. Тухайлбал, Пан Ги Мун Ираны шашны тэргүүн Али Хаменеи болон тус улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай уулзахаар төлөвлөж байна. Өрнөдийн ХМХ-үүдэд дурьдсанаар  АНУ-ын удирдлага болон Израиль НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-д оролцох шийдвэрийг шүүмжилсэн байна. Вашингтон болон Тель-Авивын үзэж байгаагаар, энэхүү аялал нь Ираныг гадна үлдээх гэсэн тэдний дипломат чиг хандлагыг зөрчиж байгаа аж.