АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон ирэх долоо хоногт Бээжинд айлчлах төлөвтэй байна гэж “Синьхуа” агентлаг БНХАУ-ын ГХЯ-ын мэдэгдэлийг иш татан дурджээ. Яамны мэдээлж байгаагаар, 9-р сарын 4-5 нд Клинтон БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Цзечи болон хятадын бусад удирдагчидтай уулзана. Ажиглагчдын тэмдэглэж байгаагаар, Хятад болон түүний хөрш зэргэлдээ орнууд нутаг дэвсгэрийн маргаантай тухайлбал, АНУ-ын АНД-н бүс нутгийн чухал түншүүд болох БНХАУ, Японы хооронд дипломат харилцаа хурцдаж буй үед айлчлал болно.