Владивостокийн АТЭС-ийн ДХУ нь Орос улсын гадаад худалдааны тэнцэлийг Азийн орнууд руу хандуулахад чиглэгдэх ёстой юм. Энэ тухай Засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шувалов мэдэгдэв.Тэрээр хэлсэн үгэндээ, одоогийн байдлаар Орос улсын худалдаа эргэлтийн тэн хагас нь ЕХ-ны орнуудад ноогдож байна. Гэхдээ оросын гадаад худалдааны 50 орчим хувь нь АНД-н бүсийн орнуудад ноогдож буй юм. Хэрвээ Орос улс нь “түүхий эдээс ялимгүй хараат бус “байхыг хүсвэл “ өөрийн эдийн засгийг олон төрөл болгох ёстой юм.ОХУ АНД-н бүсийн орнуудын дунд Япон, Хятад, Өмнөд-Солонгос,АНУ-тай худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэв. Эдгээр орнуудтай хөрөнгө оруулалтын болон худалдааны харилцан ажиллагаа нь дөрөвний нэгд ч хүрэхгүй байна. АТЭС-ийн ДХУ нь Дорнын орнууд руу тэнцэлээ шилжүүлэх манай үзэл санаанд нөлөөлөх ёстой”гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүн шадар сайд мэдэгдээд энэ нь Орос улс Өрнөдөөс явж байгаа гэсэн үг биш юм. ОХУ-ын ЕХ-той уламжлалт харилцан ажиллагаа нь үргэлжлэх болно гэжээ.