Сирийн сөрөг хүчнийхэнд материал-техник зэр зэвсэг, цэргийн болон тагнуулын мэдээ сэлтээр дэмжлэг үзүүлж байгаа нь цаашид мөргөлдөөнийг хуцрцатгах аюултай юм. Энэ тухай ОХУ-ын ГХЯ британий Кипр дахь цэргийн баазыг ”Сирийн чөлөөлөх армийн “ сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа мэдээллийг тайлбарлахдаа мэдэгдэв. “Зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа талуудын нэг тал л Сирид өөрт нь төдийгүй, Ойрхи-Дорнодод тогтворгүй байдал үүсгэж мэдэх хүчтэй үр дагавар тарьж мэднэ гэж Орос улс нэг бус удаа мэдэгдэж байсан” гэж тайлбарт дурджээ. Ийм тусламж нь сөрөг хүчинд нийт үндэстний яриа хэлцэлд оролцохоос татгалзах чиг шугамыг үргэлжлүүлэх боломжийг олгож, НҮБ-ын АЗ, Кофи Аннаны энхийн төлөвлөгөө болон 6-р сарын 30-нд Женевт хуралдсан “Үйл ажиллагааны хэсгийн” дүнгийн баримт бичгийн шийдвэрүүдтэй сөргөлдөж байна.