Өнөөдөр Лондонд зуны Паралимпийн наадмын нээлтийн ажиллагаа эхлэх  бөгөөд тоглолтууд нь 8-р сарын 29-c  9-р сарын 9--нд хооронд үргэлжлэх юм. Тэмцээнүүдэд нийт 4000 гаруй тамирчин оролцож спортын 20 төрлөөр  өрсөлдөнө. Орос улсын шигшээ багийн 183 тамирчид 12 төрлөөр өрсөлдөнө. 2008 оны Бээжингийн паралимимпийн наадамд Орос улсын шигшээ багийн тамирчид 63 медаль хүртсэний: 18 нь алт, 23 нь мөнгө, 22  нь хүрэл медаль байсан юм. Лондонгийн Паралимпийн наадмын хотхонд Орос улсын төрийн далбааг мандуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Орос улсын засгийн газрын шадар сайд, Лондонгийн ХХХ Олимпийн наадмын болон XIV зуны Паралимпийн наадмуудад Орос улсын тамирчдын бэлтгэлийг хангах зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Козак, ОХУ- ын Хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Владимир Лукин, Лондонгийн XIV зуны Паралимпийн наадмын Орос улсын шигшээ багийн тэргүүн Павел Рожков болон шигшээ багийн тамирчид байв.

Гэрэл зураг