Өмнөд-солонгосын археологчид өнө эртний молон завь олдсон тухай зарлав. Зав нь неолит үед бүтээсэн гэж “Кориа таймс” сонин даваа гаригт мэдээлжээ.Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ким Ку Гены мэдээлснээр, Кенсан-Пукто мужийн Ульджин тосгоны олдвор загасчны завь, сэлүүрийг найман мянган жилийн өмнө хийсэн байжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар, уг завийг камфар гэх модоор хийсэн байжээ. Завьны олдсон хэсэг нь уртаараа 64 см, өргөн нь 50 см аж. Сүлүүрийн урт нь 170 см, өргөн -18 см. Өмнөд-солонгосын археологчид өнөөг хүртэл ийм урт настай завь олдож байгаагүй гэв. Тэдний үзэж байгаагаар, энэхүү нээлт нь неолитын үед амьдарч байсан хүмүүсийн амьдралын хэв маяг болон эдийн засгийн тухай ойлголтыг өөрчилж болох юм.