Британий тусгай албаны баг сирийн химийн болон ибологийн зэвсгийн байрлалыг нарийн тогтоож, боломжтой бол устгахын тулд тус улсад ирээд байна. Энэ тухай өнөөдөр британий  “Дйели стар” сонин цэргийн эх сурвалжийг иш татан уламжлав. Сирид ажиллаж байгаа британий цэргийнхний нийт тоо 200 гаруй аж. Тэдэнтэй хамт америкийн болон францын тусгай албаныхан байна. Уг ажиллагаа нь өнөөдөр өрнөдийн нилээд хэдэн тагнуулын албануудын тухайлбал, Америк, Британи, Францын харилцан ажиллагааны удирдлага дүнд явагдаж байна. Мэдээллийн эх сурвалжууд уламжлахдаа, хэрвээ ерөнхийлөгч Башар Асад химийн болон биологийн зэвсгийг хэрэглэх гэх юм уу, эсвэл нуух гэвэл зэвсгийг булаан авахад бэлтгэх аж.