Хүнсний аюулгүй байдлын сэдэв нь Владивосток хотод зохион явагдах АНД-н орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы /АТЭС / гол сэдвүүдийн нэг байх нь. Орос улс АНД-н бүсийн түншүүддээ ямар санал тавьж болох вэ?

Дэлхийн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангахтай холбоотой тулгамдсан асуудлууд нь жил ирэх тутам улам чухлаар тавигдаж байна.Дэлхийн банкны гаргасан тоо баримтаар 2000 оноос хүнсний бүтээгдэхүүний үнэ 3,5 дахин өсчээ. Үүн дээр байгалийн сүйрлийн хүчин зүйлүүд нэмэгдэхийн зэрэгцээ, тэдгээрийн улмаас үер болон ган гачигт ургацын дийлэнхи хэсэг тодорхой бүс нутгуудад алдагдаж байна. Олон улсын үр тарианы худалдаа нь тухайн газруудад хүнсний бүтээгдэхүүний хомсдол гарахаас зайлсхийх боломж олгож байна.

Орос улс өнөөдөр дэлхийн үр тарианы томоохон нийлүүлэгч юм. Орос улс дэлхийн хамгийн өндөр ашиг шимтэй хөрс сайтай талбайнуудтай орон бөгөөд уламжлал ёсоор арвин их ургац хураан авдаг. Орос улс дэлхий дахинд үр тарианы эргэлтийн 10 хувийг нийлүүлдэг буюу энэ нь жилд 20 сая тонн байдаг юм. Оросын үр тариаг ихэнхдээ Ойрхи-Дорнод, Хойд Африк болон Өмнөд Европд нийлүүлдэг. Ингэхдээ АНД-н бүсийн орнуудад энэ урсгалын ялимгүй хэмжээ ноогддог байна. Гэхдээ Азийн орнуудад энэхүү нөөцийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзэж одоогоор нилээд хэдэн цэгүүдийн шинжтэй байгаа улаан буудайн экспортоо Орос улс АНД-н бүсийн орнуудад эрчимжүүлж болох юм. Орос улсад энэ чиглэлд сайн ирээдүй бий гэж Олон улсын бүс нутгийн хөгжлийн төвийн захирал Игорь Меламед тэмдэглээд

«Азийн зах зээлд Орос улс цэгүүдийн үр тарианы нийлүүлэлт хийдэг. Энэ чиглэлийг хөгжүүлэх шаардлагатай. Индонез, Японы зах зээлүүд энэ хувьд илүү их ирээдүйтэй. Эдгээр улсуудад Алтайн хязгаарын фирмүүдтэй сайхан харилцаа холбоо тогтсон байдаг. Чухамдаа алтайн үр тариа нь дэлхийн зах зээл дээр хамгийн их сайн өрсөлдөх чадвартай байдаг. Энэ нь Оросын Алс Дорнодод томоохон үр тарианы терминал барьж байгуулсны дараа онцгой хөгжих боломжтой.Энэ санал Орос улсад нилээд амжилттай өрнөж байна. Ингэхдээ Орос улс нь АНД-н бүсийн улаан буудайн томоохон хэрэглэгч болох Вьетнам, Тайланд, Малайзаас гадна Индонез болон Япон улсуудыг баримжаалж болох юм.

Өнөөдөр Орос улсын Нэгдсэн үр тарианы компани дээр Сибирээс төмөр замаар Алс-Дорнодын боомт руу үр тариа нийлүүлэх төслийг боловсруулж байна.Тэндээс усан онгоцоор үр тариаг Азийн орнууд руу тээвэрлэнэ.Төслөөр дөрвөн элеватор барихаар төлөвлөж байгаа бөгөөд нийт дамжуулах хүчин чадал нь жилд 5 сая хүртэл тонн байх юм. Азид үр тариа нийлүүлэх төсөлд төмөр замын мянга хүртэл тооны вагонуудыг ашиглана. Нөгөөтэйгүүр, ихэнхи мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, Орос улсын худалдаж байгаа үр тариа нь дэлхий дахинд эрэлт хэрэгцээтэй бөгөөд Европ болон Ойрхи-Дорнодын уламжлалт хэрэглэгчдийн хооронд бүрэн хувиарилагдаад байгаа аж. Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, Орос улс азийн хүнсний захад нөлөөгөө өсгөх чадавхи байгаагийн дотор, юуны түрүүнд ургацаараа нөлөөлөх боломж аж.