Египет улс гадаад бодлогын урьтал асуудлууддаа засвар өөрчлөлт хийнэ. Лалын бус шашинтай анхны оронд хийх айлчлалаа тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси Хятад улсад хийнэ /8-р сарын 28-30/. Ихэнхдээ тэр АНУ болон өрнөдийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг урьтал болгож байсан Египетийн өмнөх эрх баригчдын айлчилдаг уламжлалыг эс даган мөрдлөө .

Мухаммед Мурсигийн айлчлал нь төрийн статустай юм. Тэгээд ч Бээжин, Каир хоёр үүгээрээ Египетийн “1-р сарын 25-ны хувьсгалын дараа“ стратегийн шинжтэй харилцаатай болохоо мэдэгдсэн. Үүний тулд тал бүр өөрийн учир утгатай.

“Арабын хавар” Тунис, Ливи, Йемен улсууд дахь Хятадын байр суурийг сүрхий унагасан билээ. Эдгээр орнуудад цаашид хөрөнгө оруулах асуудал болон арилжааны асар их хэмжээний хохирол амссан хятадын хэдэн арван компаниудын хувь заяа тодорхойгүй юм. Энэ утгаараа Египет  “арабын хувьсгалын “бүсэд Хятад улс өөрийнхөө байр суурийг дээд зэргээр бэхжүүлэх цэг үлдсэн хэвээр байгаа юм. Юуны өмнө тус улсын эдийн засагт шинээр хөрөнгө оруулахыг оролдох. Айчлалын дүнд батлах хамтын ажиллагааны тухай багц баримт бичгүүд нь 3-5 тэрбум доллароор үнэлэгдэж буй юм. Энэ нь АНУ Египет улсад амласан цэргийн тусламжаас хавьгүй их юм гэж Ойрхи-Дорнодын хүрээлэнгийн захирал Евгений Сатановский тэмдэглээд

«Хятадын хөрөнгө оруулалт бол бодит зүйл. Хятад Африкийн хөгжилд асар их хөрөнгө мөнгө оруулж байна. Яагаад Египтэд бас оруулж болохгуй гэж. Тэгээд ч тус улс нь гадаадаас яаралтай тусламж хайх тийм хямралд байгаа. Ийм боломжийг Хятад улс алдана гэж юу л бол» гэлээ.

Хятад улс дээд хэмжээний яриа хэлэлцээрийн явцад Египеттэй цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвтэй байгаагаа мэдэгдэхийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Нөгөөтэйгүүр, Египетийн энэ салбарыг бараг бүхэлд нь АНУ монопольчилсон. Ерөнхийлөгч Мухаммед Мурси нь энэ асуудал дээр Хятад улсын өөдөөс явах нь юу л бол. Учир нь түүнд америкийн цэргийн тусламжтай нягт холбогдсон цэргийнхэнтэй сөргөлдөх огт хэрэггүй юм.

АНУ түншүүдтэйгээ юм уу, Хятадтай зэргэлдээ бусад бүс нутгуудтай холбоотой аливаа мэдэгдэхүйц хэлхээ холбоог маш эмзэг хүлээж авдаг. Үүнд Египетийн ерөнхийлөгчийн Бээжинд хийсэн айлчлал ч нэгэн адил хамаатай. Шинэ хөрөнгө оруулалтууд болон дэд бүтцийн зээлүүд нь Египтэд хятадын компаниудыг өргөтгөх төлөвтэй байна. Вашингтон үүнээс сэрэмжлэхгүй байхын аргагүй, учир нь Египт нь Хятадын цаашид Африкад байршлаа өргөжүүлэх түшиц газар нь болох юм. Энэхүү Америкийн толгойн шинэ өвчин,  Хятадыг тогтоон барихад баримталж байгаа стратегийн бодлогод цохилт өгч байгаа төдийгүй, эдийн засгийн цохилт ч болох магдлалтай юм.

Бээжингийн дараа Египетийн ерөнхийлөгч Иранд айлчилна. Талууд дипломат харилцаагүй юм. Тэд 1979 оны Исламын хувьсгалын дараа Египет улс ираны шах Мохаммед Резе Пехлевид улс төрийн орогнол олгосны дараа хоёр орны харилцаа тасарсан юм.Бээжингээс Тегеран руу аялах нь бэлэгдэлтэй юм гэж Евгений Сатановский тэмдэглээд

«Нилээд сонирхолтой гадаад төлөв бий болж байна. Ялангуяа, Хятадын Ирантай харилцах харилцаа болон Египет-Хятадын харилцаа нь нилээд эрчимжиж байна. Хятад улс бол Египеттэй хэдийнээс харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байсан. Египет  саяхнаас боловч, нилээд эрчимтэй хөгжүүлж байна. Магадгүй энэ хоёр орон тэргүүлэх АНУ үгүй өөрсдийн харилцааг хөгжүүлэхийг оролдож болох. Үүнд Хятад, Иран, Египетэд болон АНУ-тай хоршиход үл итгэдэг бусад орнууд ч өөрийн гэсэн байр суурьтай байх болно. Хятад – египетийн шинэ хэлхээ холбоо нь тодорхой үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй» гэлээ.

Арабын ертөнц “хувьсгалуудын” дүнд дэлхийн бодлогод өөрийгөө шинээр гаргаж тавина.Египетийн ерөнхийлөгчийн Хятад, Иранд хийх айлчлал нь чухам ийм хандлагыг харуулж байна.