Тегеранд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний орнуудын Гадаад хэгийн сайд нарын түвшингийн хуралдаан эхэллээ. Уг хурал Дэлхийн 120 орны тэргүүн нар оролцох олон улсын хамтын нийгэмлэгийн томоохон нэгдлийн ДХУ-ын нээлтээс нэг хоногийн өмнө болж байна. Сайд нар уулзалтаар хэлэлцэн батлах үндсэн баримт бичгүүдийг бэлтгэж байна. Энд Сирийн ЗГ болон сөрөг хүчнийхэнтэй хэлхээ харилцаа тогтоон, яриа хэлэлцэр сэргээж, улс төрийн нэгдсэн шийдвэр гаргах зорилгоор Египет, Иран, Түрк, Саудын Араб улсуудын оролцоотой бүс нутгийн “ажлын бүлэгийг” байгуулах тухай саналын тухай яригдаж байна.