Сирийн хямралыг зохицуулагч НҮБ ын болон АОЛ-ийн шинээр сонгогдсон тусгай төлөөлөгч Лахдар Брахими өөрийн үйл хэрэг ажилдаа Кофи Аннаны төлөвлөгөөг даган мөрдөх бөгөөд түүний байгуулсан бааз сууринд тулгуурлах болно. Сая Брахими нь НҮБ-ын ерөнхий  найрийн бичгийн дарга Пан Ги Мунтэй ажил хэргийн уулзалт хийв. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирски “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирски Лахдар Брахимийн боломжуудыг өндрөөр үнэлсэн. Лахдар Брахими НҮБ-ын төдийгүй Арабын орнуудын лигийн туршлагатай дипломат юм гэж тэр тэмдэглээд

«Лахдар Брахими маш амжилттай яриа хэлэлцээр явуулдаг, тэр Афганистан, Ирак, Гаитид маш хүнд нөхцөлд ажиллаж байсан. Брахими энэ бүс нутагт нэртэй, түүнийг Москва, Вашингтонд ч сайн мэддэг. Тэр өөрийн арга барил хангалттай туршлагатай бөгөөд  Нью-Йоркд ч зөвлөлдөх уулзалтанд оролцодог юм. Хамгийн гол нь тэр хүчтэй бааз сууринд тулгуурлана. Түүний өмнөх тусгай төлөөлөгч Кофи Аннан хямралыг зохицуулахад бат бэх бааз суурь байгуулсан гэдэг нь эргэлзээгүй юм» гэлээ.

Албан ёсоор Брахими нь тусгай төлөөлөгчийн албан ажилд 9-р сарын 1-нд эхлэж орно. Энэ оны 2-р сараас эхлэн энэ албан тушаалын хашиж байсан Кофи Аннан өөрийн хүсэлтээр огцорсон. Үүнд нууц шалтгаан хайх хэрэггүй гэж НҮБ-ын төлөөлөгч үзэж байна.

«Кофи Аннан явахдаа бүх зүйлийг тодорхой тайлбарласан. Дэвшилд хүрэхийн тулд нилээд саад тотгор учирч байсан. Сөргөлдөөний хоёр тал болох сирийн арми олон улсын хамтын нийгэмлэгээс тавьсан сөргөлдөөнөө зогсоож, хоорондоо яриа хэлцэл эхлүүлэх уриалгыг эс хүлээн авч, зэвсэгт мөргөлдөөнийг сонгон авсанд бүгд гайхширсан боловч, бүгд ойлгосон. Кофи Аннан хэнийг ч буруутгаагүй. АЗ болон олон улсын хамтын нийгэмлэгт санал зөрөлдөөнүүд бий, хоёр тал ч бий. Олон улсын хамтын нийгэмлэгийн зорилго хамтдаа нэгдэл нягтрал хийхийг хичээн, АЗ дээр болон түүний гадна нэг дуу хоолойгоор ярьж, энэхүү хямралтай тэмцэх явдал юм» гэж Мартин Несирски хэллээ.

Кофи Анааны явах болсон шалтгаан нь сирийн хямралыг шийдвэрлэхэд НҮБ-ын үүргийн тухай хэвлэлийн шинэ таамаглал гарах шалтаг болжээ. Энд НҮБ-ын АЗ-ийг тойрч болзошгүй үйл ажиллагаа явуулах асуудал хурцаар тавигдаж байна. НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнээс гадуур сирийн хямралыг хэлэлцэж үл болно гэж Несирски үзээд

« Цаашид юу болж болох вэ, юу болохгүй вэ гэдгийг би ч гэсэн та нарын нэгэн адил хэвлэлээс уншдаг. Бид тодорхой баримтуудыг харах ёстой. Звөхөн АЗ-ийн хэлэлцэх сирийн хямралын асуудал байна. Энэ бол байнгын таван гишүүн болон арван байнгын бус гишүүн. Тэд энэхүү тулгамдсан асуудлаар ажиллаж байна. Энэ сэдэв нь АЗ-ийн гол асуудал хэвээр үлдсээр байна. Анхны тусгай төлөөлөгч Кофи Аннаны хүчин чармайлтын дүнд цаашилбал, Брахимийн чармайлтаар талууд ойрын хэдэн долоо хоногт яриа хэлцэл шаардлагатай гэдгийг ойлгон, цус урсгалт ч зогсох болно. Энэ нь нэн даруй хийгдэх ёстой алхам гэдгийг бид давтан сануулж байна. Яриа хэлэлцэр эхлэхэд энэхүү яриаг зөв урсгал руу хандуулахын тулд НҮБ дэргэд байх болно» гэв.

Өнөөдөр хүмүүнлэгийн тусламж Сирийн оршин суугчдад төдийгүй, тус улсаас гарч явсан дүрвэгсдэд нэн шаардлагатай байна. Ингээд үүнтэй холбоотой шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй байна гэж Несирски онцлон тэмдэглэлээ.