9-р сард оросын Владивосток хотод нээгдэх АТЭС-ийн ДХУ-д зориулан Владивостокийн хоёр шинэ гүүрийн зурагтай шуудангийн хосгүй маркийг гаргажээ. Маркийн тоо -50 мянган ширхэг. Дэлхий дахинд тогтсон уламжлал ёсоор, дугтуйн дээр наасан эдгээр маркуудыг шуудангийн салбарын гүйлгээнд орсон хуанлийн эхний өдрийн уран сайхны тусгай тамгыг дарах юм. Түүнчлэн, худалдаанд Владивостокийн бусад гүүрнүүдийн зурагтай тухайлбал, Русский болон Золотой Рог /Алтан эвэр/ гүүрнүүдийг дүрсэлсэн ил захидлууд болон дугтуйнууд шуудангийн салбаруудаар худалдагдана.