Сүүлийн мэдээгээр Оросын Алтайн хязгаарт боом өвчнөөр өвдсөн хүний тоо 6 болоод байгаа бөгөөд 14 хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Целинный дүүргийн Дружба тосгонд боом өвчин гарсны улмаас нэг хүн нас баржээ. Тус дүүрэгт карантин тогтоосны улмаас онц байдал тогтоож, орон нутгийн иргэдэд малыг бэлчээрт гаргахыг хориглоод байна. Цагдаагийнхан тус тосгоноос мах, сүү болон бусад хүнсний бүтээгдэхүүн гадагш нийлүүлэхгүй байлгахын тулд Целинный районы замыг хаажээ. Тус хязгаар нутгийн мал эмнэлгийн болон холбогдох Роспотребнадзор байгууллагын мэргэжилтэнүүд тосгонд ажиллаж байна.