Орос улс Украйн, Казахстантай хамтарч гурав-дөрвөн жилийн хугацаанд хэт хүчтэй хүнд жингийн шинэ пуужин тээгчийг Сар руу нисгэх зорилгоор бүтээх боложмтой . Энэ тухай даваа гаригт Москвад нээгдсэн олон улсын авиа сансрын их хурал дээр сансрын пуужингийн “Энергия” корпорацын ерөнхийлөгч Виталий Лопота мэдэгдэхдээ “Гурав-дөрвөн жилийн хугацаанд бид Сар руу жолоодлоготой тээврийн цогцолбор илгээх зорилгоор хэт-хүнд ангиллын пуужин тээгчийг бүтээхэд бэлэн байна“гэлээ.Үүний тулд Украйн, Казахстанаас мэргэжилтэнүүдийг татан оролцуулах шаардлагатай юм. “Хэрвээ бид бүх нислэгүүдийн бүтцүүдийг оруулах юм бол “ шинэ пуужинг түргэвчилсэн байдлаар бүтээх боломжтой гэжээ. Ийм маягийн пуужин нь 20 тонны жолоодлоготой хөлгийг 200 км өндөр тойрог замд оруулахын тулд 60-70 тонн ачаа тээх чадвартай байх ёстой аж.