Орос улсын Приморийн хязгаарт “Болавен “ хар салхи ойртож байгаатай холбогдуулан шуурхай штаб байгуулагдаад байна. Штабын бүрэлдэхүүнд холбооны болон хязгаар нутгийн байгалийн сүйрлийг сэрэмжлэх болон үр дагаварыг арилгах албануудын төлөөлөгчид оржээ. Хамгийн сүүлийн мэдээгээр, хүчтэй хар салхи нь Амур муж, Хабаровскийн хязгаарт хүчтэй нөлөөлөх бөгөөд Приморийн хязгаар бүхэлдээ ялангуяа, өмнөд болон баруун хэсгүүдэд онцгой мэдрэгдэх нь. Байгалийн аюултай цохилтыг 8-р сарын 28,29-ний өдрүүдэд хүлээж байна. ОБЯ Приморийн оршин суугчид, амрагчдад хандаж тэнгисийн эргүүдээр болон нуур луу явахгүй байхыг зөвлөжээ. Сүйрэлтэй тэмцэхэд урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг аваад байна. Оршин суугчдад болзошгүй онц байдал үүсч болох тухай мэдээлэлд онцгой анхаарчээ.